Friday, March 12, 2010

Ротарактууд маань залуучуудын манлайллын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ

Олон Улсын Ротаригийн 3450 дүүргээс жил бүр зохион байгуулагддаг Rotary Youth Leadership Awards (RYLA)-н 2009-2010 оны ээлжит хөтөлбөр 2010 оны 2-р сарын 18-21 өдрүүдийн хооронд Гон-Конгийн Ма Ван арал дээр байрлах Ноа Арт цогцолборт болж өнгөрлөө. Үүнд Монголын 20 гаруй ротарактууд оролцох өргөдөл явуулсаны 9 нь сонгогдсон. Тодорхой шалтгааны улмаас 3 ротаракт оролцох боломжгүй болж 6 ротаракт амжилттай оролцсон болно. (2 Улаанбаатар Ротаракт клубын гишүүн, 4 МУИС Ротаракт клубын гишүүн) Эдгээр ротарактуудыг удирдан хариуцаж, энэ жилийн RYLA зохион байгуулах хэсгийн гишүүн, 2007-2008 оны RYLA хөтөлбөрийн оролцогч, МУИС Ротаракт клубын ирэх жилийн ерөнхийлөгч Алтангүний дагалдаж яваад ирлээ.

RYLA хөтөлбөр нь багууд хоорондын тэмцээн хэлбэрээр явагддаг. Оролцогчид 12 хүнээс бүрдсэн нийт 8 багуудад хуваагдсан ба Монголын 6 ротаракт болгон өөр өөр багт хуваарлагдаж тэмцээнд оролцсон. Дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хөтөлбөр учир Макаогийн төлөөлөгч нар мөн Шанхай хотод оюутан солилцоогоор суралцаж байгаа Франц улсын 2 оюутан оролцогчоор, Гон-Конг хотод Ротаригийн тэтгэлгээр суралцаж байгаа Америкийн 2 оюутан зохион байгуулагчаар оролцсон. 
Шалгаруулалт хөтөлбөр явагдах нийт 4 өдрийн үйл ажиллагаа маш сонирхолтой, завгүй, багууд хоороондын хөгжөөнт тоглоом, тэмцээн болон даалгавар гүйцэх хэлбэрээр явагдсан. Эдгээрээс дурьдвал:
  1. RYLA-гийн нээлтийн үеээр баг тус бүр хөтөлбөрийн турш мөрдөх 1-2 дүрэм зохиож, тэдгээрийг жагсааж бичин дүрэм болгосон. Оролцогчдийн өөрсдийн зохиосон дүрэм тул хүн болгон дүрмэн дээрээ нэрээ бичин, мөрдөх болохоо баталгаажуулж байсан; 
  2. Баг бүр өөрийн нэр, уриа,самбартай байна;
  3. Хүн бүр шаар үлээж, түүн дээрээ өөрийн тухайн үеийн мэдрэмжээ нүүр зурж илэрхийлнэ. Дараагаар тэдгээр шааруудын багийн гишүүд нийлүүлэн тавьж багийн гишүүн болгоныг хэвтүүлнэ. Энэ үед аль болох шаараа хаглахгүй байхыг хичээнэ;
  4. Олсон дээр явж, авирах хувийн болон багийн тэмцээн;
  5. Соруул болон богино хэмжээний скочоор өндгийг өндрөөс унгаахад хаграхгүй байх сагс, хайрцагны хийж байрлуулах;
  6. 8 цагийн ууларх өртөөт явган аялал;
  7. Мөрөөдлийн хот нэртэй өртөөт уралдаан болон Ма Ван арлын төлөвлөлтийн шинээр хийх төсөл;
  8. RYLA хөтөлбөрт оролцож байгаа залуучууд заавал Ротаракт клубын гишүүн байх шаардлагагүй тул нийт оролцогчдийн ёрдөө 20% нь Ротари болон Ротарактын тухай ойголттой байдаг. Тиймээс Ротари хөдөлгөөний утга учир, хийж байгаа үйл ажиллагааны тухай оролцогчдод тайлбарлах, таниулах зорилгоор баг бүр Rotary Share буюу Ротари хөдөлгөөнийг тухай бяцхан хэмжээний танилцуулага хийлээ.
Эдгээр бүх үйл ажиллагаа, тэмцээн, уралдааны гол зорилго болон үр дүн нь залуучуудад Ротари манлайлал гэдэг юу болох, ирээдүйн удирдагч байхын тулд өөрт ямар шинж чанаруудыг хөгжүүлэх, ер нь удирдагч хүн гэж ямар хүнийг хэлэх тухай цогц ойголтыг өгөх юм.
Хөтөлбөрийн явцад бид:
  1. Багаар хэлэлцэх, багаар шийдвэр гаргах, багаар ажиллах;
  2. Өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, бусдыг сонсох;
  3. Багийн гишүүдээ дэмжих, туслалцаа авах;
  4. Өөртөө бусдыг итгүүлэх, хариуцлага хүлээж авах, бусдыг байлдан дагуулах;
  5. Өөрийн мэдэх зүйлийг бусдад зааж өгөх, бусдаас юм суралцах;
  6. Бусдад итгэх, өөртөө итгэх, зоригтой байх гэх мэтийн зүйлийг суралцсан. Мөн түүнчлэн тухайн очиж байгаа улсынхаа соёл, амьдралын хэв маягтай танилцаж үзэх нь бас нэгэн сонирхолтой адал явдал, туршлага болдог билээ. Үүнд бид нарт Гон Конгын KGM (Kowloon Golden Mile) Ротаракт клубын гишүүд гүн туслалцаа үзүүлсэн. Учир нь KGM клубын гишүүд Монголд ирэх үед МУИС Ротаракт клуб бүрэн хариуцаж, аялал хийхэд нь тусалж байсан билээ.
RYLA хөтөлбөрийн эцэст баг болгоноос тухайн оны Шилдэг оролцогчоор өргөмжлөх хүмүүсийн нэрсийг дэвшүүлдэг ба Монголын оролцогчдоос Анар-Эрдэнэ болон Ханддорж нар нэр дэвшсэн болно. Нийт 10 нэр дэвшигчдээс шалгарсан Шилдэг оролцогч нь Канад улсад зохион байгуулагддаг Олон улсын RYLA хөтөлбөрт оролцох эрхээр шагнагддаг заншилтай. Одоо бид нар хариугаа хүлээх л үлдэж байгаа.
Бидний өнгөрөөсөн 14 хоногийн аялал маань Улаанбаатар хотын төмөр замын буудлаас 2010 оны 02-р сарын 11нээс эхлэн 25-нд буцан ирэн өндөрлөө.
Бидний энэхүү тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлсэн AG Бэрцэцэг, Улаанбаатар Ротари клуб, DDRR Уянга, Улаанбаатар Ротаракт клуб, МУИС Ротаракт клуб,  биднийг маш элгэмсэгээр хүлээн авсан Кowloon Golden Mile Ротаракт клуб, Зохион байгуулах хорооны бүх гишүүд, энэ жилийн оролцогчид бүгдэд нь талархсанаа илэрхийлье.

2009-2010 оны RYLA хөтөлбөрийн оролцогчид
2010-03-02

No comments:

Post a Comment