Tuesday, July 28, 2009

Rotary New Year Party амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

2009 оны 7-р сарын 18-ны Бямба гарагт Улаанбаатар, МУИС ротаракт клубээс санаачлан зохион байгуулсан “Rotary New Year Party” River Beach амралтын газар 12.30-21.00 цагийн хооронд Ротари гэр бүл, найз нөхөд, дэмжигчидтэйгээ нэг өдрийн хөгжөөнтэй, дурсгалтай, цэвэр агаарт амжилттай зохиож өнгөрлөө.




Энэхүү удаагийн арга хэмжээнд Улаанбаатар ротари, Улаанбаатар, МУИС, Туул ротаракт клуб, Орчин, СИОН – 93 интеракт клубын нийт 60 гишүүд, сонирхогчид хамрагдсан билээ.

Арга хэмжээний хүрээнд Улаанбаатар ротаригийн энэ жилийн ерөнхийлөгч С.Манлай, DDRR Уянга нар нээн үг хэлж, ирсэн сонирхогч, дэмжигчиддээ клубээ танилцууллаа.






Мөн ирсэн хүмүүсийг багт хуваарилж элсний гар бөмбөг, FUNNY Football, Сюрприз нэртэй хөгжөөнт тоглоомуудыг явуулахад бүх гишүүд идэвхитэй оролцож байсан юм.







Элсний гар бөмбөгт хожсон:  1-р баг


Оройн хоол – Хорхог



Улаанбаатар ротаригийн гишүүн Намсрай ах маань манай хөгжөөнт тоглоомын ялагчдын шагналыг ивээн тэтгэсэн юм.


Завсарлагаанаар ....


Ингээд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусалж, дэмжсэн Улаанбаатар ротаригийн ах эгч нартаа болон нийт хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.

Tuesday, July 7, 2009

Welcome to club meeting - 2009.07.09

It is my great pleasure to invite you all to our clubs meeting. It is going to be very interesting, do not miss it.

Date : 9th of July 2009 (Wednesday)
Time : 19.00 - 20.00
Venue : Brau Haus - Ritters room
Guest speaker : Z.Uyanga /DDRR - Deputy district rotaract representative/

Topic : What is the Rotary and Rotaract?