Monday, April 25, 2011

Annual Report 2010-2011


Rotaract Club of Ulaanbaatar

Annual Report     
2010-2011
With short description



Thursday, March 10, 2011

Halloween party 2010

 
2010 оны 10-р сарын 31-ний орой Iloft function House-д APU компанийн хамт олны зохион байгуулсан "Green spot Halloween party"-д бүх Ротаракт клубынхан маань "Далайн дээрэмчид" сэдвийн доор нэгдэж өөр өөрийн өвөрмөц төрх бүхий далайн дээрэмчид болон хаант засгийн үеийн цэргүүд болсон бөгөөд туг далбаагаа намируулсаар орж ирж буй далайн дээрэмчид маань тун чиг сүр бараатай харагдаж байлаа.Тус party-ны "Best costumas" өргөмжлөлийг далайн дээрэмчид буюу ротарактууд маань гардан авсан бөгөөд, мартагдашгүй оройг хамтдаа өнгөрүүлсэн Ротарактууддаа баяр хүргэе!

Tuesday, March 1, 2011

2010 – 2011 оны бүх Ротаракт, Интаракт клубуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн

2010 – 2011 оны бүх Ротаракт, Интаракт клубуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн



Жил бүр бүх Ротаракт, Интаракт клубын дунд уламжлал болон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 2010 – 2011 оны тэмцээн 2010 оны 10 сарын 24 –ны өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнийг бүх Ротаракт клубуудын анхдагч болох Улаанбаатар Ротаракт клуб зохион байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэсэн юм. 
Тэмцээнд Улаанбаатар, МУИС, Хүрээ, Сэлбэ, Анагаах Ротарактууд, Орчлон, Хобби Интарактуудын эрэгтэй 8, эмэгтэй 5, нийт 13 баг оролцож бүтэн өдрийн турш “Биеийн тамирын дээд сургууль” –ийн спорт зааланд хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдлөө.