Tuesday, June 23, 2009

САГСАН БӨМБӨГӨӨР АМЬСГАЛСАН АМРАЛТЫН ӨДӨР

Өнгөрөгч ням гараг буюу 6-р сарын 21-ний өдөр МУИС ротаракт клубээс санаачилан Ротаригийн гэр бүлийн гишүүдийн сагсан бөмбөгийн тоглолт болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд өмнөх тэмцээнүүдийг бодвол залуу үе болох Интеракт, Ротарактууд маань идэвхитэй сайн оролцлоо. Ротаригийнхэн маань ч мөн адил мөчөөгөө өгсөнгүй, Улаанбаатар Ротари клуб болон Хүрээ Ротари клубууд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулан тэмцээнд идэвхитэй оролцлоо. Энэхүү тэмцээнд дараах баг тамирчид орсон юм:


Эрэгтэй баг тамирчид



  • Орчлон Интеракт клуб

  • SION 93 Интеракт клуб - 2 баг

  • МУИС Ротаракт клуб

  • Улаанбаатар Ротаракт клуб

  • Нийслэл Ротаракт клуб

  • Улаанбаатар Ротари клуб

  • Хүрээ Ротари клуб

Эмэгтэй баг тамирчид



  • Орчлон Интеракт клуб

  • SION 93 Интеракт клуб

  • МУИС Ротаракт клуб

Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулагч клубээс тавьсан шаардлагын дагуу клубууд маань хувцас жигдрэлтэнд их сайн анхаарсан нь харагдаж байлаа.



Зурган дээр Хүрээ Ротари клубын баг тамирчид


Энэхүү тэмцээн 10.00-19.30 хооронд явагдаж нилээн ширүүн өрсөлдөөн дунд явагдаж тэмцээний дүн гарахад:


ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД


  1. Нийслэл Ротаракт клуб

  2. SION 93 Интеракт клуб-II баг

  3. Улаанбаатар Ротаракт клуб

  4. SION 93 Интеракт клуб-I баг


Нийслэл Ротаракт клуб нилээдгүй спортлог гишүүдээр эгнээгээ нэмсэнээ харуулж Эрэгтэй багуудаас аваргаар шалгарлаа.


SION 93 Интеракт клуб аргагүй л нас залуу цус шингэнээрээ 4-н байрнаас 2-г нь хүртлээ.



Улаанбаатар Ротаракт клубын 2 тамирчин гэмтсэн боловч гандан буурахгүй өрсөлдсөөр 3-р байр эзэллээ.


Нэг ч хожигдолгүй аваргалсан Нийслэл Ротаракт эрэгтэй баг ерөнхийлөгч Тэмүүлэнгийн хамт 3-р байранд орсон.


Манай клубын "Түлхүүр тоглогч Хонгор хөлөндөө гэмтэл авч үзэгчдийн суудалд шилжсэн нь харамсалтай".



ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД



  1. Орчлон интеракт клуб

  2. Хүрээ Ротаракт клуб


Нийт эмэгтэй 4 баг тамирчид бэлтгэл сайтай оролцож Орчлон Интерактын охидууд шаггүй сагс тоглодог гэдгээ харуулж чадлаа. Дараа дараагийн жилүүдэд охидуудын дунд илүү өрсөлдөөнтэй, илүү олон клубууд оролцоно гэдэгт итгэлтэй байна.



Багийн нийлбэр дүнгээр “SION 93 Интеракт клуб”-ынхан шилжин явах цомоо гардан авлаа. Энэхүү тэмцээний шилжин явах цом авсан клуб уламжлал болгон ирэх жил нь зохион байгуулах бөгөөд “SION 93 Интеракт клуб”-ынхан дараа жил зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авлаа. 93-ынхандаа амжилт хүсье!



Ингээд РОТАРИГИЙН гэр бүлийнхэн нэгэн амралтынхаа өдрийг спортоор өрсөлдөн, хоорондоо танилцаж үр дүнтэй өнгөрөөж чадлаа. Дашрамд хэлэхэд энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан МУИС ротаракт клубыхэндээ баярласнаа илэрхийлье.

Monday, June 15, 2009

2009.06.10-ны клубын уулзалт

2009.06.10-нд манай клубын уулзалтаар UNICEF-ийн усны нөөцийн мэргэжилтэн Takashi Honda, өмнө нь UNDP-д ажилладаг байсан найзтай зочиноор хүрэлцэн ирж халуун дулаан, сонирхолтой яриа өрнүүллээ. Уулзалтанд НҮБ-ийн зүгээс хийж буй Sanitation төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.





Sanitation төслийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

Халуун ус, цэвэрлэгээний газар хомс байдгийг харгалзан Улаанбаатар Ротаригаас санаачлан Sanitation төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нилээн олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд халуун усны газрыг алслагдсан хоёр сургууль дээр нээж байна.






Төслийн нийт дүн нь 10000$ болсоны Гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаярын өөрийнх нь гарын үсэг бүхий бэлтгэлийн хувцсыг дуудлага худалдаанд оруулж, манай болон Тайваний ротаричуудын хандивын үндсэн дээр дээрх мөнгө боссон юм.



Уг нээлтэд Улаанбаатар ротаригийн энэ жилийн ерөнхийлөгч Манлай ах, President elect Алтансувд эгч, Бэхээ ах, Ганзориг болон Улаанбаатар Ротаракт клубын төлөөлөл, мөн дүүргийн дэд Mayor Ганболд оролцлоо.





Улаанбаатарын өдөр гэлтэй уг нээлтийг сурвалжилахаар UBS ТВ, UB times сонин, Улаанбаатар радиогийн сурвалжилагчид дагалдан явсан болно.



Эхний нээлт Хан уул дүүргийн 26, 10-р дунд сургууль дээр боллоо. Уг халуун усны газар 5 душтай. Дурсгалын самбарт харин манай ротаригийн логог тавьсан байналээ. Нээлийн дараа сургуулийн авьяаслаг багачууд тоглолтоо үзүүлсэн билээ.



Friday, June 5, 2009

Business tour 2009.06.04

Энэ удаагийн аялалд хуучин ерөнхийлөгч маань зэрэг цомхон хүний бүрэлдэхүүнтэйгээр болж өнгөрлөө.
Эхний зочилсон газар маань Tiger brewery бөгөөд энэхүү Сингапурын брэнд нь Монголд 2005 онд байгуулагдсан. Байгуулагдах үед мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулж байсан, одоо ч гэсэн нилээн олон Сингапур, Герман мэргэжилтнүүд ажилладаг юм билээ. Одоогоор уг үйлдвэрт Tiger болон Сэнгүр шар айргийг үйлдвэрлэдэг. Яг үйлдвэрийн хэсгийн зургийг авахыг хориглодог учир энэ хэсгийн зургийг та бүхэнд хүргэж чадсангүйдээ хүлцэл өчье.

Tiger brewery

Business tour-ээр шар айргийг улаан буудайнаас гаргаж авдаг хэсгээс авахуулаад боловсруулалт, савлалт гэсэн үйлдвэрлэлийн дарааллын дагуу мэргэжилтнүүд бидэнд тайлбарлан үзүүллээ. Түр дууссаны дараа биднийг үйлдвэрээс гарч ирсэн шинэхэн шар айргаар дайлсан юм.



Дараагийн зочилсон газар маань УМХГ-ын нэгдсэн төв лабратори. Энэ лабратори нь монголд орж ирж буй хүнсний бүхий л бүтээгдэхүүнийг шинжилдэг юм билээ.

Мэргэжлийн хяналтын газрын лабратори



Сүүлд нь бид шинээр баригдсан Шангри-Ла буюу Central tower-тай танилцлаа. Уг барилга 6.30-нд албан ёсоор нээгдэх бөгөөд дотор засал чимэглэлийн ажил эрчимтэй явагдаж байна.

Шангри-Ла



Odnoo's CD presentation party

Our Rotaract club member - Odnoo



Her teacher - Singer Dashdondog



Our club member - Singer Khongor


Our club members


Cocktail show