Monday, March 15, 2010

МГХ-той хамтран сургалт зохион байгууллаа (2010.01.30)

Улаанбаатар Ротаракт клуб нь 2006 оноос эхлэн Монголын Гемофилийн холбоотой (МГХ) хамтран ажиллаж байгаа билээ. Манай клуб нь МГХ-той дараах төслүүд дээр хамтран ажилладаг. Үүнд:
  • Цусны донорын өдөр
  • Эрүүл мэндийн яам, МГХ-тэй хамтран Нийслэлийн болон орон нутгийн эмч нарт уг өвчний талаар сургалт явуулах
  • Энэхүү өвчний талаар нийтэд мэдээлэл өгөх зорилгоор нэвтрүүлэг бэлтгэх 
 Ажлуудын үйл явц
    • Цусны донорын өдөр – жил бүрийн 6-р сарын 14-ний өдөр
    • Эмч нарт сургалт явуулах – 2010 оны 1-р сарын 30нд хөдөө орон нутгийн 20 аймгаас ирсэн 30-аад эмчид сургалт явуулж, нэгдсэн болон сумдуудын эмнэлгийн тоогоор тараах материал бэлтгэн багцалж, сургалтанд хамрагдсан эмч нарт тараан өгөв. Дараагийн ээлжийн сургалт 4-р сард нийслэлийн эмч нарт зориулан хийгдэх болно.
    • Энэхүү өвчний талаар нийтэд мэдээлэл өгөх зорилгоор нэвтрүүлэг бэлтгэх – Клубын гишүүн Энхзориг, Ханхүү нар нэвтрүүлэг бэлтгэж өгөхөөр ажиллаж байна.

    No comments:

    Post a Comment