Saturday, October 17, 2009

“Жилийн дөрвөн улирал” хүүхдийн гар зургийн уралдаан


Улаанбаатар, МУИС ротаракт клубууд, “Хайрын хишиг” ТББтай хамтран хэрэгжүүлсэн буй “Жилийн дөрвөн улирал” хүүхдийн гар зургийн уралдаан 2009.09.172009.09.25
өдрүүдэд амжилттайхэрэгжижөндөрлөлөө Энэхүү гар зургийн уралдаанд нийт Улаанбаатар ротарикт слубтэй хамтран ажилладаг 7 дунд сургууль(10, 14, 26, 42, 79р сургуулиуд, 1 цэцэрлэгийн(118рцэцэрлэг) 315 насны 202 хүүхэд хамрагдсан юм.

(Хүүхдийн гар зургийн уралдааний зарын загвар)


Шагналт байрын эзэд


(1-р байрын шагналт 29-р тусгай сургуулийн 8б ангийн сурагч С.Ариунбилэг)

(29-р тусгай сургуулийн уралдаанд оролцогсод)

Энэхүү уралдаанд түрүүлсэн хүүхдэд 50 ам.долларын үнэ бүхий зургийн хэрэгсэл бэлэглэсэн.
Мөн уралдаандидэвхитэйоролцсонбүххүүхдэдхоолойнцацлагатараалаа Мөн цэцэрлэгийннасны3 хүүхдэдтусгайбайрыншагналУлаанбаатарболонМУИСротарактклубээсөглөө

Жич: Хоолойн цацлага нь дэлхий нийтэд тархаад байгаа аюулт H1N1 вирус болон хүйтний
улиралд идэвхиждэг ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.

(42-р сургуулийн уралдаанд оролцсон хүүхдүүдэд хоолойн цацлага тараалаа)



Дашрамд дурьдахад эдгээр хүүхдийн бүтээлээр 2010 оны хүүхдийн гар зурган календарь хийх юм.


Уралдаанд идэвхитэй оролцож шагналт байр эзэлсэн хүүхдүүдийн бүтээлтэй танилцана уу.

(1-р байр: 29-р сургуулийн 8б ангийн сурагч С.Ариунбилэг “Хавар”)

(1-р байр: 29-р сургуулийн 8б ангийн сурагч С.Ариунбилэг “Өвөл”)
(2-р байр: 10-р сургуулийн 8а ангийн сурагч Г.Дугарсүрэн “Зун”)

(3-р байр: 79-р сургуулийн 9а ангийн сурагч Б.Содномдаржаа “Хавар”)

(3-р байр: 79-рсургуулийн 9а ангийн сурагч Б.Содномдаржаа “Намар”)
(4-р байр: 14-р сургуулийн 9е ангийн сурагч У.Уранбаяр “Намар”)

(4-р байр: 14-р сургуулийн 9е ангийн сурагч У.Уранбаяр “Өвөл”)
(5-р байр: 10-р сургуулийн 9б ангийн сурагч Б.Анударь “Зун”)

(6-р байр: Хөгжим бүжгийн коллежийн 9а ангийн сурагч О.Анар, Э.Анар, Ц.Мөрөн
“Дөрвөн улирал”)


Tuesday, July 28, 2009

Rotary New Year Party амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө

2009 оны 7-р сарын 18-ны Бямба гарагт Улаанбаатар, МУИС ротаракт клубээс санаачлан зохион байгуулсан “Rotary New Year Party” River Beach амралтын газар 12.30-21.00 цагийн хооронд Ротари гэр бүл, найз нөхөд, дэмжигчидтэйгээ нэг өдрийн хөгжөөнтэй, дурсгалтай, цэвэр агаарт амжилттай зохиож өнгөрлөө.




Энэхүү удаагийн арга хэмжээнд Улаанбаатар ротари, Улаанбаатар, МУИС, Туул ротаракт клуб, Орчин, СИОН – 93 интеракт клубын нийт 60 гишүүд, сонирхогчид хамрагдсан билээ.

Арга хэмжээний хүрээнд Улаанбаатар ротаригийн энэ жилийн ерөнхийлөгч С.Манлай, DDRR Уянга нар нээн үг хэлж, ирсэн сонирхогч, дэмжигчиддээ клубээ танилцууллаа.






Мөн ирсэн хүмүүсийг багт хуваарилж элсний гар бөмбөг, FUNNY Football, Сюрприз нэртэй хөгжөөнт тоглоомуудыг явуулахад бүх гишүүд идэвхитэй оролцож байсан юм.







Элсний гар бөмбөгт хожсон:  1-р баг


Оройн хоол – Хорхог



Улаанбаатар ротаригийн гишүүн Намсрай ах маань манай хөгжөөнт тоглоомын ялагчдын шагналыг ивээн тэтгэсэн юм.


Завсарлагаанаар ....


Ингээд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусалж, дэмжсэн Улаанбаатар ротаригийн ах эгч нартаа болон нийт хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.

Tuesday, July 7, 2009

Welcome to club meeting - 2009.07.09

It is my great pleasure to invite you all to our clubs meeting. It is going to be very interesting, do not miss it.

Date : 9th of July 2009 (Wednesday)
Time : 19.00 - 20.00
Venue : Brau Haus - Ritters room
Guest speaker : Z.Uyanga /DDRR - Deputy district rotaract representative/

Topic : What is the Rotary and Rotaract?

Tuesday, June 23, 2009

САГСАН БӨМБӨГӨӨР АМЬСГАЛСАН АМРАЛТЫН ӨДӨР

Өнгөрөгч ням гараг буюу 6-р сарын 21-ний өдөр МУИС ротаракт клубээс санаачилан Ротаригийн гэр бүлийн гишүүдийн сагсан бөмбөгийн тоглолт болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд өмнөх тэмцээнүүдийг бодвол залуу үе болох Интеракт, Ротарактууд маань идэвхитэй сайн оролцлоо. Ротаригийнхэн маань ч мөн адил мөчөөгөө өгсөнгүй, Улаанбаатар Ротари клуб болон Хүрээ Ротари клубууд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулан тэмцээнд идэвхитэй оролцлоо. Энэхүү тэмцээнд дараах баг тамирчид орсон юм:


Эрэгтэй баг тамирчид



  • Орчлон Интеракт клуб

  • SION 93 Интеракт клуб - 2 баг

  • МУИС Ротаракт клуб

  • Улаанбаатар Ротаракт клуб

  • Нийслэл Ротаракт клуб

  • Улаанбаатар Ротари клуб

  • Хүрээ Ротари клуб

Эмэгтэй баг тамирчид



  • Орчлон Интеракт клуб

  • SION 93 Интеракт клуб

  • МУИС Ротаракт клуб

Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулагч клубээс тавьсан шаардлагын дагуу клубууд маань хувцас жигдрэлтэнд их сайн анхаарсан нь харагдаж байлаа.



Зурган дээр Хүрээ Ротари клубын баг тамирчид


Энэхүү тэмцээн 10.00-19.30 хооронд явагдаж нилээн ширүүн өрсөлдөөн дунд явагдаж тэмцээний дүн гарахад:


ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД


  1. Нийслэл Ротаракт клуб

  2. SION 93 Интеракт клуб-II баг

  3. Улаанбаатар Ротаракт клуб

  4. SION 93 Интеракт клуб-I баг


Нийслэл Ротаракт клуб нилээдгүй спортлог гишүүдээр эгнээгээ нэмсэнээ харуулж Эрэгтэй багуудаас аваргаар шалгарлаа.


SION 93 Интеракт клуб аргагүй л нас залуу цус шингэнээрээ 4-н байрнаас 2-г нь хүртлээ.



Улаанбаатар Ротаракт клубын 2 тамирчин гэмтсэн боловч гандан буурахгүй өрсөлдсөөр 3-р байр эзэллээ.


Нэг ч хожигдолгүй аваргалсан Нийслэл Ротаракт эрэгтэй баг ерөнхийлөгч Тэмүүлэнгийн хамт 3-р байранд орсон.


Манай клубын "Түлхүүр тоглогч Хонгор хөлөндөө гэмтэл авч үзэгчдийн суудалд шилжсэн нь харамсалтай".



ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД



  1. Орчлон интеракт клуб

  2. Хүрээ Ротаракт клуб


Нийт эмэгтэй 4 баг тамирчид бэлтгэл сайтай оролцож Орчлон Интерактын охидууд шаггүй сагс тоглодог гэдгээ харуулж чадлаа. Дараа дараагийн жилүүдэд охидуудын дунд илүү өрсөлдөөнтэй, илүү олон клубууд оролцоно гэдэгт итгэлтэй байна.



Багийн нийлбэр дүнгээр “SION 93 Интеракт клуб”-ынхан шилжин явах цомоо гардан авлаа. Энэхүү тэмцээний шилжин явах цом авсан клуб уламжлал болгон ирэх жил нь зохион байгуулах бөгөөд “SION 93 Интеракт клуб”-ынхан дараа жил зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авлаа. 93-ынхандаа амжилт хүсье!



Ингээд РОТАРИГИЙН гэр бүлийнхэн нэгэн амралтынхаа өдрийг спортоор өрсөлдөн, хоорондоо танилцаж үр дүнтэй өнгөрөөж чадлаа. Дашрамд хэлэхэд энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан МУИС ротаракт клубыхэндээ баярласнаа илэрхийлье.

Monday, June 15, 2009

2009.06.10-ны клубын уулзалт

2009.06.10-нд манай клубын уулзалтаар UNICEF-ийн усны нөөцийн мэргэжилтэн Takashi Honda, өмнө нь UNDP-д ажилладаг байсан найзтай зочиноор хүрэлцэн ирж халуун дулаан, сонирхолтой яриа өрнүүллээ. Уулзалтанд НҮБ-ийн зүгээс хийж буй Sanitation төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.





Sanitation төслийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө

Халуун ус, цэвэрлэгээний газар хомс байдгийг харгалзан Улаанбаатар Ротаригаас санаачлан Sanitation төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нилээн олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд халуун усны газрыг алслагдсан хоёр сургууль дээр нээж байна.






Төслийн нийт дүн нь 10000$ болсоны Гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаярын өөрийнх нь гарын үсэг бүхий бэлтгэлийн хувцсыг дуудлага худалдаанд оруулж, манай болон Тайваний ротаричуудын хандивын үндсэн дээр дээрх мөнгө боссон юм.



Уг нээлтэд Улаанбаатар ротаригийн энэ жилийн ерөнхийлөгч Манлай ах, President elect Алтансувд эгч, Бэхээ ах, Ганзориг болон Улаанбаатар Ротаракт клубын төлөөлөл, мөн дүүргийн дэд Mayor Ганболд оролцлоо.





Улаанбаатарын өдөр гэлтэй уг нээлтийг сурвалжилахаар UBS ТВ, UB times сонин, Улаанбаатар радиогийн сурвалжилагчид дагалдан явсан болно.



Эхний нээлт Хан уул дүүргийн 26, 10-р дунд сургууль дээр боллоо. Уг халуун усны газар 5 душтай. Дурсгалын самбарт харин манай ротаригийн логог тавьсан байналээ. Нээлийн дараа сургуулийн авьяаслаг багачууд тоглолтоо үзүүлсэн билээ.