Tuesday, June 23, 2009

САГСАН БӨМБӨГӨӨР АМЬСГАЛСАН АМРАЛТЫН ӨДӨР

Өнгөрөгч ням гараг буюу 6-р сарын 21-ний өдөр МУИС ротаракт клубээс санаачилан Ротаригийн гэр бүлийн гишүүдийн сагсан бөмбөгийн тоглолт болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд өмнөх тэмцээнүүдийг бодвол залуу үе болох Интеракт, Ротарактууд маань идэвхитэй сайн оролцлоо. Ротаригийнхэн маань ч мөн адил мөчөөгөө өгсөнгүй, Улаанбаатар Ротари клуб болон Хүрээ Ротари клубууд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулан тэмцээнд идэвхитэй оролцлоо. Энэхүү тэмцээнд дараах баг тамирчид орсон юм:


Эрэгтэй баг тамирчид



  • Орчлон Интеракт клуб

  • SION 93 Интеракт клуб - 2 баг

  • МУИС Ротаракт клуб

  • Улаанбаатар Ротаракт клуб

  • Нийслэл Ротаракт клуб

  • Улаанбаатар Ротари клуб

  • Хүрээ Ротари клуб

Эмэгтэй баг тамирчид



  • Орчлон Интеракт клуб

  • SION 93 Интеракт клуб

  • МУИС Ротаракт клуб

Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулагч клубээс тавьсан шаардлагын дагуу клубууд маань хувцас жигдрэлтэнд их сайн анхаарсан нь харагдаж байлаа.



Зурган дээр Хүрээ Ротари клубын баг тамирчид


Энэхүү тэмцээн 10.00-19.30 хооронд явагдаж нилээн ширүүн өрсөлдөөн дунд явагдаж тэмцээний дүн гарахад:


ЭРЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД


  1. Нийслэл Ротаракт клуб

  2. SION 93 Интеракт клуб-II баг

  3. Улаанбаатар Ротаракт клуб

  4. SION 93 Интеракт клуб-I баг


Нийслэл Ротаракт клуб нилээдгүй спортлог гишүүдээр эгнээгээ нэмсэнээ харуулж Эрэгтэй багуудаас аваргаар шалгарлаа.


SION 93 Интеракт клуб аргагүй л нас залуу цус шингэнээрээ 4-н байрнаас 2-г нь хүртлээ.



Улаанбаатар Ротаракт клубын 2 тамирчин гэмтсэн боловч гандан буурахгүй өрсөлдсөөр 3-р байр эзэллээ.


Нэг ч хожигдолгүй аваргалсан Нийслэл Ротаракт эрэгтэй баг ерөнхийлөгч Тэмүүлэнгийн хамт 3-р байранд орсон.


Манай клубын "Түлхүүр тоглогч Хонгор хөлөндөө гэмтэл авч үзэгчдийн суудалд шилжсэн нь харамсалтай".



ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД



  1. Орчлон интеракт клуб

  2. Хүрээ Ротаракт клуб


Нийт эмэгтэй 4 баг тамирчид бэлтгэл сайтай оролцож Орчлон Интерактын охидууд шаггүй сагс тоглодог гэдгээ харуулж чадлаа. Дараа дараагийн жилүүдэд охидуудын дунд илүү өрсөлдөөнтэй, илүү олон клубууд оролцоно гэдэгт итгэлтэй байна.



Багийн нийлбэр дүнгээр “SION 93 Интеракт клуб”-ынхан шилжин явах цомоо гардан авлаа. Энэхүү тэмцээний шилжин явах цом авсан клуб уламжлал болгон ирэх жил нь зохион байгуулах бөгөөд “SION 93 Интеракт клуб”-ынхан дараа жил зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авлаа. 93-ынхандаа амжилт хүсье!



Ингээд РОТАРИГИЙН гэр бүлийнхэн нэгэн амралтынхаа өдрийг спортоор өрсөлдөн, хоорондоо танилцаж үр дүнтэй өнгөрөөж чадлаа. Дашрамд хэлэхэд энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан МУИС ротаракт клубыхэндээ баярласнаа илэрхийлье.

No comments:

Post a Comment