Tuesday, March 1, 2011

2010 – 2011 оны бүх Ротаракт, Интаракт клубуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн

2010 – 2011 оны бүх Ротаракт, Интаракт клубуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн



Жил бүр бүх Ротаракт, Интаракт клубын дунд уламжлал болон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 2010 – 2011 оны тэмцээн 2010 оны 10 сарын 24 –ны өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнийг бүх Ротаракт клубуудын анхдагч болох Улаанбаатар Ротаракт клуб зохион байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэсэн юм. 
Тэмцээнд Улаанбаатар, МУИС, Хүрээ, Сэлбэ, Анагаах Ротарактууд, Орчлон, Хобби Интарактуудын эрэгтэй 8, эмэгтэй 5, нийт 13 баг оролцож бүтэн өдрийн турш “Биеийн тамирын дээд сургууль” –ийн спорт зааланд хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдлөө.



Эрэгтэй баг тамирчдаас хамгийн сайн бүрэлдэхүүнтэй байж бусдыгаа хошуучлан алтан медалийг Анагаах Ротаракт клубын баг тамирчид хүртэж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, хоёрдугаар байрыг Сэлбэ Ротаракт клуб эзэлж мөнгөн медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар, гуравдугаар байрыг МУИС Ротаракт клубын баг тамирчид эзэлж хүрэл медаль, өргөлмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдан, эмэгтэй баг тамирчдын дундаас хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй байж бусдыгаа тэргүүлэн алтан медалийг МУИС Ротаракт клубын баг тамирчид хүртэж тус тус амжилтаа дүгнүүллээ.

Харин энэ удаагийн тэмцээний шилжин явах цомийг эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын гаргасан нийт амжилтынхаа дүнгээр МУИС Ротаракт клуб тэргүүлэн 2010 – 2011 оны цомын эзэн боллоо.
Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар Ротаракт клубын нийт гишүүддээ талархал илэрхийлье.
Та бүхнийг хүндэтгэсэн
2010 – 2011 оны Улаанбаатар Ротаракт клубын санхүүч
Энхбаярын Наранбаатар,

No comments:

Post a Comment