Thursday, January 14, 2010

Улаанбаатар Ротаракт клуб




To serve, to learn , to lead …
Клубийн тухай
Улаанбаатар Ротаракт клуб нь анх 1999 онд Улаанбаатар  Ротари клубын дэргэд байгууллагдсан 18-30 насны залуучуудын төрийн бус  байгууллага юм. Одоогоор 30 гаран гишүүдтэй бөгөөд нийгмийн бүхий л салбарын  ажил мэргэжлийн залуучууд нэгдэж эх орныхоо болон олон улсын түвшинд үйл  ажиллагаа явуулж байна.


Манай зорилго
  • Нийгмийн сайн  сайхны төлөө төрөл бүрийн ажлуудыг санаачлан гүйцэтгэх
  • Гишүүдийнхээ  боловсрол мэдлэгийг хөгжүүлж,  залуу  лидерүүдийг төлөвшүүлэх
  • Олон улсын энх  тайвныг сахиулахад хувь нэмрээ оруулах, олон улсын соёлыг таньж мэдэх

Манай уулзалт

Бид 7 хоногийн лхагва гариг бүр уулзалт зохион  байгуулдаг ба гишүүдийнхээ мэдлэгийн цар хүрээг тэлэх үүднээс арвин туршлагатай  манлайлагч, сурган хүмүүжүүлэгч, улс төрч, бизнесмэн, урлагийн зүтгэлтнүүдийг  урьж  сонирхолтой ярилцлага өрнүүлдэг юм.



 Бие дааж хэрэгжүүлж байсан ажлуудаас дурдвал:

  • Амьдралын  түвшин доогуур хүмүүст хувцас хандивласан
  • МЗХ-с зохион  байгуулсан Сэлбэ голын эрэг дэх хог хаягдлыг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон 
  • ДОХ-ын эсрэг  хандивын тоглолт зохион байгуулсан ба ДОХ-ын эсрэг сурталчилгааны дуу  зохиолгосон 
  • Тамхины эсрэг суртал ухуулгын ажил зохион байгуулж, дуу зохиолгосон 
  • Боловсролын Институтэд компьютер хандивласан 
  • Мини-НҮБ 2005 онд зохион байгуулсан 
  • Цусны донорын өдөрлөг зохион байгуулсан 
  • Залуучуудад зориулсан радиогийн нэвтрүүлэг явуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байсан 
  • Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг 
  • “Хотын залуу” нэвтрүүлэг 
  • Хүүхдүүдийн гар зурган календарийн уралдаан зарлаж, шалгарууласан 
  • Хоолойн цацлага тараах 
  • One Young World, Global Redesign Initiative by  YGL Ganhuyag, Oyun – 5,6th Dec, 2009 
  • “Toy Donation” төслийг бүх их дээд сургуулиуд дээр хэрэгжүүлэн асрамжийн газрын хүүхдүүдэд хандивласан 
  • Монголын Гемофилийн холбоотой тогтмол хамтран ажилладаг

Клубын  дотоод бүтэц

Манай клуб  Дотоод хэрэг, Гадаад харилцаа, Санхүү, Сургалт, Хэвлэл мэдээллийн гэсэн 5  хороотой. Удирдах зөвлөлийн гишүүд жил бүр солигддог.

Удирдах зөвлөлийн гишүүд 2009-2010 :


                                                                                                         
Ерөнхийлөгч / President
Д.Лхамжав
Ирэх    жилийн ерөнхийлөгч / President Elect
Хэвлэл    мэдээллийн хорооны дарга / PR committee
Г.Мөнхбаяр
Дэд ерөнхийлөгч / Vice President
Гадаад    харилцааны хорооны дарга / International committee
Бат-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга / Secretary
Н. Ишханд
Санхүүгийн хорооны дарга / Treasurer
У.Өнөрцэцэг
Дотоод    хэргийн хорооны дарга / Club service
Б.Пүрэвсүрэн
Сургалтын    хорооны дарга / Vacational committee
Б.Хэрлэн
Хурлын дэг сахиулагч / Sergeant at arms
Жамбалжамц
Зөвлөх / Advisor
Б.Зандан

Club contacts:

1 comment:

  1. HEY BI TANAI CLUB IIN TALAAR SONIRHOH GESEN YUM AA ELSEJ ORHOD YMAR NEGEN SHALGUUR BDAG UU MY ID ari_galaa@yahoo.com

    ReplyDelete