Манай зорилго
- Нийгмийн сайн сайхны төлөө төрөл бүрийн ажил санаачлан хэрэгжүүлэх
- Гишүүдийнхээ боловсрол мэдлэгийг хөгжүүлж, залуу лидерүүдийг төлөвшүүлэх
- Олон улсын энх тайвныг сахиулахад хувь нэмрээ оруулах, олон улсын соёлыг таньж мэдэх
Манай уулзалт
Бид 7 хоногийн лхагва гариг бүр уулзалт зохион байгуулдаг ба гишүүдийнхээ мэдлэгийн цар хүрээг тэлэх үүднээс арвин туршлагатай манлайлагч, сурган хүмүүжүүлэгч, улс төрч, бизнесмэн, урлагийн зүтгэлтнүүдийг урьж, сонирхолтой ярилцлага өрнүүлдэг.
Урьд хэрэгжүүлж байсан ажлуудаас дурдвал :
- Олон улсын Ротари клубын “Gift of life” төслийн хүрээнд зүрхний гажигтай хүүхдийг АНУ-ын Нью Жерси хотод эмчлүүлсэн
- ДОХ-ын эсрэг хандивын тоглолт зохион байгуулж, ДОХ-ын эсрэг сурталчилгааны дуу зохиолгосон
- МУИСОХ-той хамтран мини НҮБ-ын чуулган зохион байгуулсан
- Тамхины эсрэг суртал ухуулгын ажил зохион байгуулж, дуу зохиолгосон
- Цусны донорын өдөрлөг зохион байгуулсан
- Залуучуудад зориулсан радиогийн нэвтрүүлэг явуулсан
- ”Хувь хүний хөгжил” цуврал лeкц зохион явуулсан.
- Амьдралын түвшин доогуур айлын хүүхдүүдэд хувцас хандивласан
- МЗХ-оос зохион байгуулсан Сэлбэ голын эрэг дэх хог хаягдлыг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон
- Боловсролын институтэд компьютер хандивласан
Клубын дотоод бүтэц
Манай клуб Дотоод хэрэг, Гадаад харилцаа, Санхүү, Сургалт, Хэвлэл мэдээллийн 5 хороотой. Удирдах зөвлөлийн гишүүд жил бүр солигддог.
No comments:
Post a Comment