Thursday, September 4, 2008

Welcome to our club's blog

2008/09/03 UB Rotaract club-ийн уулзалт

2008-2009 жилийн маань анхны уулзалт энэ жилийнхээ Board member-үүдийг сонгох зорилготой байсан бөгөөд нийт 10-аад хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Манай клубын уулзалт дээр санамсаргүйгээр Японы NAGASAKI EAST ROTARY CLUB-ийн 4 гишүүн ирсэн бөгөөд бидний үйл ажиллагаатай танилцаж, мөн бидэнд дурсгалын зүйлс өгч, хамт зургаа татуулан нэг оройг сайхан өнгөрөөлөө.


Эдгээр хүмүүс маань 3 жилийн өмнө Монголд ирж “Эх нялхсын эрдэм шинжилгээний төв”-ийн эрчимт эмчилгээний тасагт тоног төхөөрөмж бэлэглэн тохижуулж байсан юм байна. Энэ удаа ч мөн адил энэ төслөө дахин хэрэгжүүлэх зорилготой гэж бидэнд ярьж байлаа.


Мөн бид энэ удаагийн уулзалтаар энэ жилийн Board member-үүдээ сонгосон бөгөөд эдгээр хүмүүсээ та бүхэнд танилцуулъя.


President: Urjinkhand

Vice president: Bolor-Erdene

Secretary: Lkhamaa

Treasury and international service: Lena


Club service: Khurlee


Vocational service: Ishee


PR: Lkhamaa and Mandakh


Sport and Art: Bayaraa and Bolo


Бүгдэд нь амжилт хүсье, залуусаа !

1 comment: