Монголын Ротари болон Ротаракт клубын гишүүд 2010 оны 4-р сарын 24-ны Ням гарагт болсон “Улаанбаатар хотоо цэвэрлэцгээе” аянд нэгдэж өөрсдийн амьдарч буй орчноо цэвэрхэн байлгахад хувь нэмрээ оруулан БЗД-ын 13-р хорооллын шинэ гүүрнээс ЗЦГазар хүртлэх Сэлбэ голын эргийг цэвэрлэсэн юм.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин их хэмжээгээр бохирдож энэ нь хотын иргэд, оршин суугчдын дунд төрөл бүрийн халдварт өвчин, хордлого үүсгэх хүчин зүйл болж байгаа нь хүн ам хурдацтайгаар өсөж буй нийслэл хотын хувьд тулгамдсан асуудал болохын зэрэгцээ хог хаягдал нь бидний төрөлх хотыг муухай харагдуулдаг зүйлийн нэг билээ.
Нийслэл хотын оршин суугч иргэдэд хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, хогийг зориулалтын сав болон цэгт нь хаях, хог хаягдлыг төрөл бүрээр нь ялган дахин боловсруулалтанд оруулах нь эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой гэдгийг таниулан сурталчлах, суралцуулах, үүнд иргэн нэг бүрийн хүч оролцоог бий болгох энэхүү ажиллагаанд оролцсон сайхан сэтгэлт, хөдөлмөрч Ротари болон Ротаракт клубын гишүүддээ баярласан талархсанаа хүргэхийн ялдамд цаашдын та бүхний ажил үйлс болон амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрүүл, цэвэр орчинд амьдарцгаая
No comments:
Post a Comment