Улаанбаатар Ротаракт клуб нь 2006 оноос эхлэн Монголын Гемофилийн холбоотой (МГХ) хамтран ажиллаж байгаа билээ. Манай клуб нь МГХ-той дараах төслүүд дээр хамтран ажилладаг. Үүнд:
- Цусны донорын өдөр
- Эрүүл мэндийн яам, МГХ-тэй хамтран Нийслэлийн болон орон нутгийн эмч нарт уг өвчний талаар сургалт явуулах
- Энэхүү өвчний талаар нийтэд мэдээлэл өгөх зорилгоор нэвтрүүлэг бэлтгэх
Ажлуудын үйл явц
- Цусны донорын өдөр – жил бүрийн 6-р сарын 14-ний өдөр
- Эмч нарт сургалт явуулах – 2010 оны 1-р сарын 30нд хөдөө орон нутгийн 20 аймгаас ирсэн 30-аад эмчид сургалт явуулж, нэгдсэн болон сумдуудын эмнэлгийн тоогоор тараах материал бэлтгэн багцалж, сургалтанд хамрагдсан эмч нарт тараан өгөв. Дараагийн ээлжийн сургалт 4-р сард нийслэлийн эмч нарт зориулан хийгдэх болно.
- Энэхүү өвчний талаар нийтэд мэдээлэл өгөх зорилгоор нэвтрүүлэг бэлтгэх – Клубын гишүүн Энхзориг, Ханхүү нар нэвтрүүлэг бэлтгэж өгөхөөр ажиллаж байна.
No comments:
Post a Comment