Friday, June 5, 2009

Business tour 2009.06.04

Энэ удаагийн аялалд хуучин ерөнхийлөгч маань зэрэг цомхон хүний бүрэлдэхүүнтэйгээр болж өнгөрлөө.
Эхний зочилсон газар маань Tiger brewery бөгөөд энэхүү Сингапурын брэнд нь Монголд 2005 онд байгуулагдсан. Байгуулагдах үед мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулж байсан, одоо ч гэсэн нилээн олон Сингапур, Герман мэргэжилтнүүд ажилладаг юм билээ. Одоогоор уг үйлдвэрт Tiger болон Сэнгүр шар айргийг үйлдвэрлэдэг. Яг үйлдвэрийн хэсгийн зургийг авахыг хориглодог учир энэ хэсгийн зургийг та бүхэнд хүргэж чадсангүйдээ хүлцэл өчье.

Tiger brewery

Business tour-ээр шар айргийг улаан буудайнаас гаргаж авдаг хэсгээс авахуулаад боловсруулалт, савлалт гэсэн үйлдвэрлэлийн дарааллын дагуу мэргэжилтнүүд бидэнд тайлбарлан үзүүллээ. Түр дууссаны дараа биднийг үйлдвэрээс гарч ирсэн шинэхэн шар айргаар дайлсан юм.



Дараагийн зочилсон газар маань УМХГ-ын нэгдсэн төв лабратори. Энэ лабратори нь монголд орж ирж буй хүнсний бүхий л бүтээгдэхүүнийг шинжилдэг юм билээ.

Мэргэжлийн хяналтын газрын лабратори



Сүүлд нь бид шинээр баригдсан Шангри-Ла буюу Central tower-тай танилцлаа. Уг барилга 6.30-нд албан ёсоор нээгдэх бөгөөд дотор засал чимэглэлийн ажил эрчимтэй явагдаж байна.

Шангри-Ла



No comments:

Post a Comment