Friday, May 29, 2009

Балет ...

Хамгийн гоё нандин урлаг бол балет. Гоо сайхан гэж юу байдгийг эндээс харж мэдэрч болно. Гоо сайхан гэдэг юуны өмнө гадаад үзэмж, бие бялдрын өөгүй тэгш хөгжил. Гэхдээ хүний оюун бодол, дотоод сэтгэлийн гоо сайхныг харуулаагүй бол, гаргаж тавиагүй бол уран бүтээл зорилгодоо хүрэх гэж үгүй. Чухам ийм хоёр зүйлийн сайхны нэгдэл болсон балет хэмээх урлагийн төрөлтэй бид хэр танил вэ.



BALLET хэмээх франц үгийн латин гарал нь ballo буюу "би бүжиглэж байна". Балет яаж бүтдэг вэ. Сэдэв, үйл явдал нь либретто /манайхан мөн либрет л гэдэг/ гэж нэршсэн зохиолд буусан байна. Хөгжмийн зохиолч түүнийг үндэслэн бүтээлийн агуулга, утга санааг илэрхийлсэн хөгжим бичнэ. Тэгээд бүжиг, пантомимо тавигдана. Мөн тайз засал, хувцас хэрэглэлийг бүрдүүлнэ. Тэгэхээр балетыг босгоход зохиолч, хөгжмийн зохиолч, балетмейстер (дэглээч), зураач хамтарч ажилладаг гэсэн үг. Балет баатарлаг, уянгын, инээдмийн гэх мэтчилэн олон төрөл байх. Балетмейстерийн урлан бүтээсэн бүжгийг балетийн жүжигчид гүйцэтгэнэ. Жүжигчид нь гүйцэтгэх үүрэг оролцооны хувиар балерина буюу голлон бүжиглэгч, манлайлан бүжиглэгчид (корифей), нийтээр бүжиглэгчид (кардебалет) гэж ялгардаг.


Балет 14р зууны төгсгөлд үүсч бий болсон гэж үздэг байна.

Эрт үеэс уламжлагдаж ирсэн бүжгүүдийн дундаас анх Италид ахуйн болон театрын бүжиг ялгарч ирсэн он цагийг ийнхүү эхлэхийн цэг нь гэдэг. Удалгүй Францын феодал ноёдын ордон өргөөнд балет нэвтэрчээ. Эрхтэн дархтанууд дайллага цайллагын үеэр зочдодоо идээ ундаа дэлгэхдээ янз бүрийн үзүүдбэрүүдийг ашиглаж гайхуулан зочдоо эрхэмлэн хүндэтгэж буйгаа илэрхийлдэг байжээ. Жүжигчид бурхадаас авахуулаад эртний философичид, цэргийн нэрт жанжнууд болон ертөнц гол мөрөн, уур нурууд, тэр бүү хэл алдар хүнд, ачтан ауянтан бас шашныг ёгтолж дүрсэлсэн байдлаар хувцаслаж элдэв хөдөлгөөн, үзүүлбэр үзүүлдэг байжээ. Энэ бол балетын жүжгийн дүрүүдийг гаргаж ирж байсан анхны хэлбэр аж.

Нэгдсэн сэдэв үйл явдал бүхий анхны бүжгийн жүжиг францад 16р зууны 2р хагаст тавигдсан бөгөөд "балет" гэдэг хэллэг энэ үеэс урлагт орж иржээ. Гэсэн ч мэргэжлийн бүжигчид 18р зуунаас л бий болэ эхэлж. Энэ үед балетмейстер П.Бошан сонгодог бүжгийн үндэс болсон таван позицийг боловсруулсан байна. Балетыг мэргжлийн урлаг болгон хөгжүүлэхэд Парист 1691 оноос дээрх Бошаны удирдлагын дор байсан хааны дэргэдэх бүжгийн академи, 1671 оноос хөгжмийн зохиолч Ж.Б.Люллигийн удирдлагын дор мөн хааны дэргэд ажиллаж байсан хөгжмийн академи онцгой үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү хөгжмийн академи 1785 онд Парисын дуурийн театр болж өргөжсөн байна. Энэ бол алдарт "Гранд опера" театр.

Европт 19р зууны 20, 30аад онд урлаг, утга зохиолд романтизм ноёлж эхэлсэн нь балетыг ч тойроогүй. Дөнгөж 10 гаруй жилийн өмнө балет хөгжлийн өндөр төвшинд хүрсэн байсны зэрэгцээ уран сэтгэмж нь бодит байдалд дарагдсан хэм маягаас цухуйн гарч чаддаггүй байж. Гэтэл 30аад онд байдал эсрэгээр өөрчлөгдөв. өөрөөр хэлбэл зохиомжид уран сэтгэмж, фантаз давамгайлах болов. Энэ үед эрэгтэй, эмэгтэй бүжиг виртуоз төвшинд хүрч, үсрэлтийн теаник, эмэгтэйн хуруун дээрх бүжгийн техник өндөр хөгжсөнөөр жингүйдэл, агаарт уусан хөвөх мэт мэдрэмжийг бий болгосон. Энэ бүхэн бүжгийн жүжгийн шинэ төрөл болох романтик балетын дүр төрхийг тодорхойлж байв. Энэ үеийн бүжигчдийн сод төлөөлөгч нь М.Тальони. тэрээр бүжгээрээ маш нарийн мэдрэмжийг гаргаж харуулдаг байв. Түүний бүтээсэн дүрүүдэд туяхан, хөнгөн, агаарт заримдаа ертөнцөөс ангид мэт байх. Чухам тэрхүү Тальони романтик балетыг хувцсыг анх гаргаж иржээ. Хөнгөн сиймгэр цагаан өнгийн банзал, нуруундаа жигүүр ургуулж, өсгийгүй зөөлөн гутал өмсөх гэх мэт. Энэ романтик балетын үед олноороо зэрэг тэгш хэм үүсгэж гоцлоочдоо тодруулан бүжиглэдэг бүжиг бий болжээ. Балетын энэ бүх чанарыг анхлан агуулж тавигдсан бүжгийн жүжиг бол А.Адамын "Жизель". Үүнээс хойш романтик балетын хэлбэр, өгүүлэмж, тавилтыг "Жизель"-тэй харьцуулах жишиг тогтсон байна.

Дэлхийн балетын урлагийн хөгжилд оросын балетын мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмэр их, бүр онцгой гэдэг байна. Петербургийн балетын хүрээлэнгийн балетмейстер М.И.Петипа балетын уламжлал, баялаг сонгодог хэлбэрийг хожим 1850д онд гарч ирсэн балетын төрөлтэй хослуулан тавьснаар жүжгийн шинж чанарыг тодорхойлох, дүр бүтээх тал дээр их амжилт олжээ. Л.Минкусын "Дон Кихот", "Баядерка" зэрэг нь тэрхүү ололтын илрэл. Петипа илүү ихийг хүсч байлаа. Тэрээр дүрүүдийг бодитой байлгаж, жүжиглэн хүүрнүүлэхийг хичээж байв. Гэтэл энэ зорилгоо биелүүлэхэд нь тухайн үед түүнтэй хамтарч ажиллаж байсан хөгжмийн зохиолчид тухайлбал Ц.Гауни, Л.Минкус нар төдийлөн хань болж чадахгүй байсан байна. Харин уран бүтээлийнх нь сүүлчийн он жилүүдэд П.И.Чайповский хөгжимд хүчтэй түрж орж ирснээр Петипагийн хүёэл мөрөөдөл, зорилго биелжээ. Петипа, Чайковскийн "хунт нуур", "нойрссон гүнж"-ийг дэглэснээр урьд байгаагүй үр дүнд хүрчээ. Энэ амжилтаа тэрээр балетын хөгжим төгс болсонтой холбон тайлбарлаж байсан байна. Чайковский эдгээр балетынхаа хөгжмийг бусдаас эрс өөр хандлагаар бичжээ. Тэрээр балетын хөгжмийг бүжиг гэдэг утгаар биш харин дуурь, симфони гэсэн өнцгөөс харж бичиж л дээ. Тэгснээр жүжгийн үйл явдлын дотоод урсгал, дүрүүдийг хөгжил тэмцэл дунд нь зурж бүрсэлсэн байна. Энэ бүхнийг хийхдээ тэр орчин үеийн хөгжмийн бүхий л ололт, нээлт, тухайлбал тод тодорхой аялгуу, гармонь, хэмнэл, найруулгыг өргөэ ашиглажээ. Энэ нь Оросын төдийгүй дэлхийн балетад дэвшилд хүргэсэн үйл явц болж балетыг урлагийн хөгжилд нэгэн шинэ эрин үе эхэлсэн нь одоо хүртэл үргэлжилсээр.

П.И.Чайковскийн "хунт нуур", "Щелкунчик", "Нойрссон гүнж" гэсэн гурван бүжгийн жүжиг бол дэлхийн балетын ноён гурван оргил ажээ.

Thursday, May 28, 2009

Зарлал

Маргааш өглөө буюу 2009.05.29-ний 9.00 цагт Төв аймгийн Эрдэнэ сумруу Keep Mongolia Green төслийн нээлтэд явах тул сонирхсон Ротаракт та бүхэнийг оролцохыг хүсч байна. Бид өглөө 9.00 цагт Сүнжин Гранд зочид буудлаас хөдлөнө.



Мөн 2009.05.30-ны 19:00 цагт "Strings" night club-д Улаанбаатар Ротарактын гишүүн Одноогийн маань CD presentation болох бөгөөд нийт Ротарактууд та бүхийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Манайхан 2009.05.30-ны 17:00 цагт Их Монголд уулзах бөгөөд хамтдаа энэхүү үйл ажиллагаанд очих тул та бүхэн бидэнтэй нэгдээрэй.

2009.05.27-ний манай клубын уулзалт

Бидний энэ удаагийн уулзалт маань маш сонирхолтой, сэтгэлд хоногшихоор болж өнгөрсөнийг хамгийн түрүүнд онцлон тэмдэглэмээр байна.


2009 оны 5-р сарын 27-ны Лхагва гарагт манай уулзалтын зочноор Дуурь бүжгийн эрдмийн театрын менежер Х.Баттуяа /Туул ротарактын гишүүн/, балетын авьяаслаг гоцлооч, СТА, Г. Батчимэг нар хүрэлцэн ирсэн юм.



Уулзалтаар удахгүй УДБЭТеатрын тайзнаа болох гэж буй "Риминий Франческа" балет, УДБЭТеатр, болон үзвэрийн үед үзэгч хэрхэн биеэ авч явах талаар сонирхолтой яриаг бидэнтэй өрнүүллээ.



УДБЭТеатрын тайзнаа 2009.05.31-ний өдрүүдэд П.И. Чайковскийн "Риминий Франческа" балет 3 дахь удаагаа шинэчлэгдэн тоглогдох бөгөөд энэ удаагийн шинэчлэлийг СУИС-ын ТУФ-ын төгсөх курсын оюутан ДБЭТ-ын балетын авьяаслаг гоцлооч, СТА, Г. Батчимэг /зочин/ дэглэн найруулан тавих гэж байна. Г.Батчимэг нь 1984 онд Улаанбатар хотод төрж 1996 онд ХБК-ийн сонгодог бүжгийн ангид элсэн орж УГЖ Т. Туул багшийн удирдлагаар балетын жүжигчин мэргэжил эзэмшин 2003 онд төгсчээ. 2003 оноос одоог хүртэл УДБЭТ-д балетын жүжигчин, балетын гоцлоочоор ажиллаж байна. 2005 онд СУИС-ын ТУФ-ын балетын найруулагч, багшийн ангид элсэн орж МУХБ, АЖ, ТШ-т Б.Жамъяндагвын удирдлагаар энэ онд Сонгодог бүжгийн багш, дэглээч мэргэжлээр төгсөж 2007 онд “Соёлын Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан. Мөн “Khongor’s ballet school”-д мөн багшилдаг ийм нэгэн авьяаслаг, даруухан, хөөрхөн бүсгүй байлаа.



Тэрээр “Хунт нуур” балетын Оделлия, Одетта, “Жизель” балетын Жизель, “Копеллия” балетын Сванильда, “Бахчисарайн оргиололт булаг” балетын Мария, “Дон Кихот” балетын Китри, “Щелкунчик” балетын Маша болон “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа, Хоролмаа,“Уран Хас” балетын Хандармаа, “Чойжид дагина” балетын Чойжид дагина, “Гэсэр Номун Хан” балетын Арлангуа зэрэг үндэсний болон сонгодог балетуудын гол дүрүүдийг бүтээжээ. Мөн “Рахманинов”, “Нойрссон гүнж” “Модерн” балетуудын гоцлолыг тайзнаа тогложээ. 2004 онд Олон улсын “Алтан хараацай” уралдааны хүрэл медаль хүртсэн, Болгарын Варнагийн ОУ балетын конкурс, ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Олон улсын балетын фестивальд оролцож байжээ. Ингээд Батчимэгтээ цаашдын ажил үйл, амьдрал, уран бүтээл нь хамгийн сайн сайхан бүхийг бүх клубынхээ нийт гишүүдийн өмнөөс хүсье.


"Риминий Франческа" балетыг Италийн агуу их зохиолч Алигьери Дантегийн "Тэнгэрлэг комеди" гэсэн суут зохиолын 5-р дууллаас сэдэвлэн авч бүтээжээ. Оросын нэртэй хөгжмийн зохиолч П.И. Чайковский "Франческа да Риминий" гэсэн сэдэвт уран сэтгэмжийн симфонийг анх 1877 онд Москва хотноо тоглуулжээ. Энэ баллет нь Монголын тайзнаа 3 дахь удаагаа шинэчлэн тавигдах гэж байгаа нь энэ бөлгөө. Үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


Мөн энэ өдөр Жаминдагва багшийн найруулан тавьсан “Эрдэнэсийн охид” баллет тавигдах юм.


Үзвэрийн үед үзэгч хэрхэн биеэ авч явах вэ?


Театрын хаалгаар орж ирэхээс авахуулаад дуусах хүртэл ном бичиг цаасан дээр тэмдэглэгдээгүй, бичигдээгүй хэд хэдэн гол зүйлсийг та бүхэнд хүргье. Мөн та бүхэн өөрсдийхөө санаа оноог нэмнэ бизээ.




  • Хаалганы босго акустикийн дугаралтыг ойлгодог учир хаалганд босго байдаггүй.

  • Тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирж өөрийгөө бэлдэн тухайн өдрийн театрын галлерейтэй танилцаж суудлаа эзэлдэг.

  • Тасалбарыг эрэгтэй нь шалгуулж ордог бөгөөд ямагт Ladies first байдаг.

  • Тоглолт болгон өөр өөрийн өнгө аятай, онцлогтой байдаг бөгөөд энэ нь манайд эхэлж байгаа. Тухайлбал Кристиан Диортой хамтран Дон Кихотын улаан, хар хосолсон үдэш, Хар цагаан хосолсон үдэш зэрэг арга хэмжээнүүдийг эмэгтэйчүүдийн баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр хэрэгжүүлж байсан. Тийм учраас үзвэр үзэхээр очихдоо өнгө, онцлогийг нь лавлаж байгаарай.

  • Үзэгч өлгүүрт хувцасаа өгөх бөгөөд таны хувцас өлгүүргүй бол бүдүүлэг хэрэг болно. Өлгүүрт хувцасаа өгөхдөө ороолт, малгайгаа тусдаа өгдөг. Бид Монгол хүн учраас энгэрийг нь зөрүүлэн нэг гараа өлгүүрээс, нөгөө гараараа хувцасны доод талаас барин өлгүүрчиндээ өгч заншаарай.

  • Мөн үзвэр үзэхээр ирэхдээ хамрын ханиадтай, шуухатнаатай бол бусад хүмүүст саад болох учир ирэх эсэхээ бодолцож үзэх хэрэгтэй.

  • Үзэгч үзвэр үзэхээр орохдоо зөвхөн өлгүүрийн хажуугийн толинд өөрийгөө харж цэгнэн хувцасаа янзалдаг. Түүнээс энд тэнд очоод хувцасаа янзлаад байх зохимжгүй.

  • Эмэгтэйчүүд театрт очихдоо театрын цүнх буюу жижиг цүнхээр гаргарах ёстой. Том цүнхтэй бол томоохон театрууд оруулдаггүй гэнэ шүү.

  • Танхим маань гол танхим, лоож, бэльэтаж гэсэн гурван хэсгээс бүрддэг. Лоожод сууж байгаа бол урд талын хөндлөвч /юу гэдгийн нь сайн мэддэггүй ээ/ дээр гараа тавьдаггүй. Мөн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй хөлөө ачиж суудаггүй.

  • Хэрэв та тоглолт эхэлсэн хойно орж ирвэл таны суудал гол танхимд бол өөрийнхөө суудалдаа очихдоо хүмүүсрүү хэзээ ч битгий нуруугаа харуулж яваарай. Нүүрээ харуулан хүмүүстэй зөрөх хэрэгтэй, сууж байгаа бол мөн адил орж ирж байгаа хүнд босч зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.

  • Театрт хана, багана налж зогсдоггүй.

  • Алгаа гурван янзаар ташдаг. Хагас – Англи маягийн эхэмсэг ташилт, Дунд, Mass – эмоцитой, орос маягийн ташилт.



Энэ дашрамд хэлэхэд Сонгодог урлагт хайртай, хамтран ажиллах сонирхолтой хүмүүс УДБЭТеатрын менежер Х.Баттуяа хамтаран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэж хэлсэн юм.

Tuesday, May 26, 2009

UB Rotaract - Happy Children's day 2009

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу Эх үрсийн баярыг тохиолдуулан 2009 оны 5 сарын 23-нд өнгөрсөн жил мэндэлсэн клубынхээ бяцхан гишүүдийг эргэж бидний хэсэг нөхөд очлоо.
Эхлээд хүйсийг нь мэдэхгүй байсан болохоор бэлэг сонгоход бэрхшээл гарсан ч, давгүй даваад гарлаа.

Хүрлээгийн охиныг Оюу, харин Хэрлэнгийн хүүг Мэргэн гэдэг. Манай Хэрлэн хүүхэдтэй болсон ч дуу шуу хэвээрээ, цоглог байна лээ шүү.


GALA Night concert for Mr.D K LEE Rotary International President


All Rotaractor members


Members of Ulaanbaatar Rotaract

Our Rotaractors participated and devoted their time at GALA Night concert for Mr.D K LEE Rotary International President at 22th May, 2009.


Presidents of Rotary clubs, Mongolia

Paul Harris Award Recepiants

New Rotary club - Tamir

It was one of those memorable nights and events of our life as a Rotaract. It felt really nice singing “R-O-T-A-R-Y” song with Morin Huur ensemble.




After the concert Rotaracts from 4 clubs went to Veranda's CELLAR lounge for couple of drinks which was nice. Did some catching up with former older members of different Rotaract clubs.

Thursday, May 21, 2009

2009-2010 оны Board-ийн гишүүдийг томиллоо

2009.05.11-нд Гишүүдийн хурал болохоор зарлагдсан бөгөөд энэ уулзалтанд нийт 8 гишүүд маань ирсэн юм. Ингээд бид хугацаанаас нь өмнө дараа жилийн ерөнхийлөгчөө томилон Board-ийн гишүүдээ сонгохоор ярилцсан билээ.
Энэ жил манай клуб доорх бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулана:
1. President - Болор-Эрдэнэ
2. Treaser - Өнөрөө
3. International committee - Батук
4. Vacational service - Лена
5. Club service - Лхамаа
6. Secretary - Ишээ
7. Sergent at arms - Номуун
8. PR - Хонгор
зэрэг гишүүдийг тохоон томилохоор хэлэлцлээ. Эдгээр гишүүддээ ажлын өндөр амжилт хүсье.

Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагаа нь:
1. Rotary Gala Night - 21st May, 2009
2. Номын сангийн төсөл
3. Business tour
гэх зэрэг үйл ажиллагаанууд болно. Үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг та бүхэндээ цаг тухай бүр хүргэж байх болно.

Tuesday, May 12, 2009

Rotary song



R-O-T-A-R-Y, that spells Rotary.
R-O-T-A-R-Y, is one big family.
From north to south,
and east to west,
He profits most who serves the best,
R-O-T-A-R-Y, that spells Rotary

R-O-T-A-R-Y, that spells Rotary
R-O-T-A-R-Y is one great family
Where friendship binds for man's uplift
Where each one strives his best to give
R-O-T-A-R-Y, that spells Rotary